ШУУРХАЙ: Цагдаагийн 3 албан хаагчийг цагдан хорих үндэслэлгүй хэмээн үзэж, 1 албан хаагчийг нэг сарын хугацаатай хорихоор боллоо

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
50
legacy:TSEG/hereg/434120966_238540302676570_6703539983254307453_n.png

Цагдаагийн дөрвөн алба хаагч нийлж, 13 настай охиныг хүчирхийлсэн гэх мэдээлэл гараад буй. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод үүрэг чиглэл өгсний дагуу ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажилласан байдаг.

Тэдний гурвыг нь Сэлэнгэ аймагт байхад нь баривчилсан бөгөөд нэгийг нь хотоос барьсан байдаг. Нэг албан хаагчийн тухайд уг мэдээллийг гарсны дараа амиа хорлохыг завдсан үйлдэл хийсэн талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл хэрэгт холбогдуулан шалгаж буй цагдаагийн 4 алба хаагчийн гурвыг нь цагдан хорих үндэслэл тогтоогдоогүй хэмээн үзэж, прокуророос нэг цагдааг зайлшгүй шалтгаанаар цагдан хорих үндэслэлтэй гэж үзээд шүүхэд саналаа хүргүүлсэн. Шүүх 1 алба хаагчийг нэг сарын хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Харин хохирогч хүүхдийг тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Түр хамгаалах байранд байрлуулан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулж, сэтгэл зүй, эрүүл мэнд, эрх зүйн үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлын хамгаалалтад авчээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    сайд нь очоод их "сайхан зохицуулж Нэг их яаралтай явсан. дахиж өөр хүүхдийг хүчиндвэл сайд яах юм бол. дахиад зохицуулаад л байх уу

  • А
    авлигачин шүүгшч нараа яаж шүүрдэх вэ?

    Зөвхөн авлигаар сэтгэж , ажилладаг АВЛИГАЧИН шүүгч нарыг хэзээ зайлуулах юм вэ? ШЕЗ ч ажлаа хийхгүй бололтой.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • И
    Иргэн

    Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг яаралтай байгуул цагдаагийн ерөнхий газарын харьяанд байгаа дотоод хяналтын байгууллагийг татан буулга

  • O
    Oi gutam yumaa

    Ochij ochij turiin murdus zuusen 4-n 4 tsagdaa 13 han nastai ohiniig huchindene gdg adgiin buzar gemt hereg mun. Mongoliin neriig zolbin nohoinii hatsan baasnaas door bolgoj bga shivshig! Zaaval hariutslaga toots