“Бэлтэс мөрөн“ ХХК-ийн удирдлагуудад холбогдох шүүх хурал 05 дугаар сарын 01-ний өдөр товлогджээ

 Хууль эрх зүй
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:beltesmoron/436098419_742790141361869_7131744494917883336_n copy.jpg

Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Бэлтэс мөрөн ХХК-ны сүлжээний залилан” гэх тодотголтой яллагдагч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өчигдөр болсон бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлалаа.

Түүнчлэн яллагдагч С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, яллагдагч Г.Нямдэлгэрт урьд авсан Улаанбаатар хотоос гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авч шийдвэрлэжээ.