Шөнийн цагаар удаа дараа бусдын амь насанд заналхийлсэн зурвас илгээсэн этгээдийн хэргийг прокурорт шилжүүлжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2024/10/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.png

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 34 мянган хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 378 хэргийг хүргүүлсэн байна. Тухайлбал, цахим хэрэгсэл ашиглан 2024 оны нэгдүгээр сарын 07-оос 2024 оны нэгдүгээр сарын 08-нд шилжих шөнө бусдыг удаа дараа үргэлжилсэн үйлдлээр амь насанд заналхийлсэн агуулга бүхий зурвасыг илгээж, бусдыг заналхийлсэн “Н”-ийн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Ингэхдээ тухай этгээдэд Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.