АУДИТ: Бие даан нэр дэвших 8 иргэний хуульд нийцээгүй мөрийн хөтөлбөрийг буцааж, 5 дугаар сарын 14-ний дотор засах зөвлөмж өглөө

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/03/мөрийн хөтөлбөр (3).jpg

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснээс 8 иргэний мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй тул буцааж алдаа зөрчлийг засварлан дахин ирүүлэхийг зөвлөлөө.

Бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрт тусгасан хуулийн шаардлага хангаагүй арга хэмжээг засварлан 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор засаж, ирүүлэх юм.

Үндэсний аудитын газраас бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.