УИХ-ын чуулган өнөөдөр ХУРАЛДАХГҮЙ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/eeljit bus haalt/Inder.jpg

Долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, хуралдааны товд багтсан хуулийн төслүүдийг хэлэлцдэг билээ. Тэгвэл энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороод хуралдахгүй бөгөөд зөвхөн тодорхой үүрэг бүхий Ажлын хэсэг, түр хороод хуралдаж байна. Учир нь УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаагаас ирц бүрдэхгүй байх асуудлууд гарч буй юм. Иймд өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Товлосон хуулийн төслүүдийг хэлэлцэж дууссан тохиолдолд Чуулганыг түр завсарлуулна. Гишүүдээс орон нутагт ажиллах хүсэлт их ирж байна" гэж байсан юм. Ингэснээр энэ долоо хоногт чуулганы хуралдаан засварлаад байна.