Сумын заан А.Амархүүг үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгажээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин 3 сек
80
legacy:2025/09/bokh.jpg

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Сумын заан цолтой Амарсанаагийн Амархүү нь 2024 оны 4 сарын 26-ны өдөр Улаанбаатар хот, Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулагдсан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд барилдахдаа хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх үйлдэл, эс үйлдэл гаргасан байдаг.

Тэгвэл өнөөдөр /2024.05.12/ МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал болж, түүний энэхүү байдал нь давтагдаж байгааг ТЭМДЭГЛЭН,

ТОГТООСОН НЬ,

1. Сумын заан цолтой А.Амархүүг “Ёс зүйн дүрэм"-ийн:

3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,

3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх; заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.

2. А.Амархүү нь гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа амлалт, хүсэлт гаргасныг харгалзан үзэж, "Ёс зүйн дүрэм"-ийн 7-р зүйлийн 7.1.1-т заасны дагуу "Дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг сануулах" шийтгэлийг оногдуулж, мөн зүйлийн 7.1.4-т заасны дагуу "Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах"-аар тогтоов.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд мэдэгдэв. ҮНДЭСНИЙ

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    Duul

    Барилдах эрхийг нь нэг жилээр хас. Бусдад жишиг болго. Хасаг бөх болохоор нт шийтгэж болдог халх болохоор нь өршөөх үү. Битгий донгос бөх холбоо нэртэй хогнууд

    • З
      Зочин

      Хуц халхын нутагт бгаагаа санаж яв хасаг эрэнцэр минь

  • И
    Иргэн

    Нутагийн нэр баастсан бөхөсны баасаа цэвэрлэж чадаагүй бацааны эрхийн хасаач энэ жулдараанууд чинь өшөө их даварна барын зулцагийг бага дээр нь гэж

  • Ш
    Шар

    Маш зөв дэмжиж бнааа.

  • З
    Зочин

    Энэ нь ч тоглоом бна аа. Харин хөлийн цэц шүлжсэн гурамсан ташуураар олны өмнө хэд сайхан гөвдрүү болтол нь ташуурдаад хөөгөөд гаргах нь зөв юм даа

  • Х
    Хөх чоно

    Ингээд толгойг нь илээд байх уу.барилдах эрхийг нь хасаач

  • З
    Зочин

    Барын зулзгыг бага дээр нь гэж нэг сайхан үг бий дээ.

  • Х
    хүннү

    Юун ч нялуун юм? барилдуулахгүй л байхад бодоо биз дээ. Ер нь ёс зүйгүй юмнуудаа хөөж явуул. Нэг муу сумын заан юу юм. Ёстой нохойн жогорхой ш дээ. Яасан пээдгэр жогорхой вэ?