Л.Энх-Амгалан: Гүйцэтгэл муутай байгаа сургууль, цэцэрлэгийн ажлыг эрчимжүүлж, шаардлагатай хөрөнгийг шийдэхэд нийслэлтэй хамтарна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Enh-Amgalan said/зураг11 - 2021-10-20T155057.564.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "2024 онд 12 барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Баянгол дүүрэгт 28-р сургуулийг хэсэгчилж, Баянзүрх дүүргийн 2-р сургуулийн барилгыг хэсэгчилж, 19-р бага сургуулийн цогцолбор, ХААИС-ийн өргөтгөл, СХД-ийн 62-р сургуулийн өргөтгөлийг эрчимжүүлж ашиглалтад хүлээж авах ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан" гэлээ.