Ерөнхийлөгчийн дүү Ухнаагийн Отгонбаяр ТВ-ээр “шалгалт“ өглөө

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
70
legacy:Hurelsuh Erunhiilugch/ацу.jpg

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү Ухнаагийн Отгонбаяр сэтгүүлч Г.Мөнхтуулын ярилцлагад орж “ам нээлээ”. Туршлагатай сэтгүүлчийн асуултууд олон нийтийн нүдний өмнөх нэг төрлийн нээлттэй шалгалт, сорилт болж байдаг. Ухнаагийн Отгонбаяр гэдэг хүн туршлагатай сэтгүүлчийн сорилтыг сайн давлаа. Ерөнхийлөгчийн дүү гэж улстөржөөд байгаагаас биш хөгжлийн том асуудлуудад үндэслэл тооцоотой, өөрийн үзэл бодолтой хүний нэг юм байна.

Тоо баримтуудыг бутархай, нарийвчлалтай нь хөнддөг, сураг ажгаар биш судалгаа тооцоотой хэлж ярьдаг онцлогтой нөхөр ажээ. МУИС төгсөөд, төрийн албанд мэргэжилтнээс нь эхлээд ахлах мэргэжилтэн, хэлтэс, яамны газрын дарга хүртэл 10 гаруй жил нухлагдсан туршлагатай, Австралид магистрын зэрэг хамгаалсан боловсролтойн хувьд хэнд ч, хаана ч гологдоод байхааргүй хүн юм. Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ухнаагийн Отгонбаяр Зүүн бүсийн 6-р тойрогт өрсөлдөх хүсэлтээ гаргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zochin

    Үзсээн, мундаг залуу байна лээ

  • З
    Зочин

    Хүрэлсүхийн дүү гэдгээрээ энэ хүн ажилгүй, улс төржихгүй байх ёсгүй, Төрийн ажлын ч туршлагатай, хувь хүний ч ноён нуруутай хүн дээ.

  • З
    Зочин

    Ер нь Увс, Ховдынхон намайг 20 гаран ажил амьдарсан гэрээс минь хөөх шалтгаан нь Лхагвасүмбэрэлийн амь насыг нэхсэнтэй минь холбоотой байж магадгүй. Надаас өөр түүний тухай дурсаж байгаа хүн энэ гэрт, энэ 18-р байранд байхгүй. Энэ үгнийхээ үнэн худлыг мэдэх хүртэл тэсчих юмсан. Энэ нь жижиг авилгачны ар дахь том авилгачны тухай яриа юм. Тиймээс л жижиг авилгачин Далхжавын Тунгалагийг халхавч болгон ашиглаж байгаа биз

  • Б
    Бадаг овогтой Чойдогийн Уранчимэг

    Японд ураг төрлөөрөө төр барих цаг үе байсан гэдэг бөгөөд түүнийгээ аажмаар өөрчлөхийг зорьж байгаа тухай номноос уншсан. Би бодохдоо аргагүй дээ: тэдэнд хүнээ удирдахдаа газар хөдлөлттэй тэмцэлдэх зөв аргыг ард иргэддээ ойлгуулах маш том ачаа давхар ноогддог. Ийм хүнд зүйлтэй байнга тулгарч ажиллахыг зориглон авах хүн цөөн байдаг биз гэж бодсон. Харин манайд ямар вэ?. Монгол хятад гаралтай гэж л ялгаварлал үүсгэхгээгүй бол ураг төрлөөрөө төр сахих гэх нь чухам зорилго мөн үү?. Яагаад бусад айлын сайн хүүхдүүдийг бэлтгэж болдоггүй ажиллагаа вэ?

  • Б
    Бадаг овогтой Чойдогийн Уранчимэг

    Хамаатан садангуудын төр үргэлжлэх юм байна. Ардчилалтай байна гэдэгт нь яаж итгэх вэ?

  • З
    Зочин

    Энэ нөхөр мөнгийг мөн цацаж байнаа зурагт асаангуут л энэ л гарч байх юм тун нь хэтэрч байна шүү

  • З
    Зочин

    Сүрхий боловсролтой залуу байна.дэмжиж байна