Төмөр замд гарсан саатлын улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:UBTZ/iii.jpg

Төмөр замд гарсан саатлын улмаас зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орлоо. Үүнд, тавдугаар сарын 21-ний өдрийн 10:35 цагт Улаанбаатар-Сүхбаатар чиглэлд аялах 271-р галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс Дархан өртөө хүртэл цагийн хуваарийн дагуу хэвийн аялна. Харин мөн өдрийн 16:35 цагт Улаанбаатарт хүрэлцэн ирэх Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 272-р галт тэрэгний аялал цуцлагдсан байна. Тасалбар буцаалтыг шимтгэлгүй хийлгэж, яарч буй тохиолдолд тээврийн өөр төрлийг сонгон үйлчлүүлэхийг УБТЗ-аас мэдээллээ.