ШИНЖЭЭЧ: ТЕГ нийтийн тээврийн парк шинэчлэлийг төрийн нууцад хамааруулах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tagnuulin eronhii gazar/MPA_3875.jpg

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.21) эхэллээ. Энэ үеэр шинжээч "Тагнуулын байгууллага нийтийн тээврийн парк шинэчлэлтийг төрийн нууцад хамааруулах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй " гэв.