“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн 5 км-ийн зайд гүйгчдийн бүртгэлийг энэ сарын 24 хүртэл сунгалаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:marafon/4.jpg

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны 17:00 цагт хаагдсан. Ингэхдээ энэ жил 15,699 хүн бүртгүүлсэн юм. Гэвч “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдсанаас хойш олон нийтийн зүгээс бүртгэл сунгах хүсэлт их ирсэн тул 5 км-ийн зайд гүйгчдийн бүртгэлийг тавдугаар сарын 24-ний өдрийг хүртэл дахин нээсэн байна.

Бүртгүүлэх холбоос:

Сайтаар бүртгүүлэх: https://ubmarathon.hipay.mn/

Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app