МАН сонгуульд ялалт байгуулвал Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолыг УЗ-өөс баталжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:Zasag Oyun-Erdene/GOCKK9SXMAAmofW copy.jpg

УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох намууд өчигдөр /2024.05.20/ хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулсан. Энэ үеэр МАН-ын Удирдах зөвлөл дараагийн Ерөнхий сайдын томилгоотой холбоотой асуудал дээр санал нэгджээ. Тодруулбал, МАН энэ удаагийн УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан тохиолдолд Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар одоогийн намын дарга Л.Оюун-Эрдэнийг томилохоор санал нэгдэж, тогтоол баталжээ. Учир нь МАН Үндсэн дүрэмдээ “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг ч өмнөх удаагийн туршлагаас харахад, сонгуулийн дараа бага хурлаа хуралдуулж улмаар шинэ Ерөнхий сайд хэн байх талаар асуудлыг хэлэлцэх тохиолдол гарч байсан.

Тухайлбал, 2016 оны сонгуулийн дараа МАН тухайн үеийн намын дарга М.Энхболдыг бус Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилж байв. Тэгвэл ийм үйл явц өрнөхөөс "сэргийлж", энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс хамаарч дараагийн Ерөнхий сайдад намын даргаа нэр дэвшүүлэхээр тус намын Удирдах зөвлөл санал нэгдсэн нь энэ аж.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ залуу ахиад хэдэн жил ажиллах хэрэгтэй .

  • З
    Зочин

    Маш зөв. Оюун эрдэнийн төлөө санал өгнө. Дуусгах ажил их бна. Бүтээх босгох ажил их бна

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Ха ха ялж чадах уу. Новшнууд гэдгийг захын нэгэн мэдэх болсон

  • З
    Зочин

    Ардчилсан намын Р.Амаржаргал ерөнхий болно гэж сонгуульд ороод яалаа. Гөлгөө яалаа гэдэг шиг болох вий дээ.