О.Цогтгэрэл: Хүндэлж явдаг З.Нарантуяа эгчийнхээ өмнө цаг шахагдсан гэж алдаа гарган, микрофон өгч чадаагүй үйлдэлдээ хүлцэл өчиж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:narantuya/нарантуяа.jpg

Ардчилсан намын ҮБХ-ны хурлаар УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ эцэслэн тодруулсан. Гэвч тус хурлын үеэр намын гишүүдийн дунд маргаан бий болж, улмаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг тайзнаас хүчээр буулгаж, микрофон өгөхгүй байгаа дүрс бичлэг цацагдсан нь олны шүүмжлэлийг дагуулсан юм. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагаас уучлал гуйжээ.

Тэрбээр "Ардчилсан нам маань бүгдээрээ сонгуульд оролцож чадах эсэхэд тулсан эгзэгтэй мөчийг өчигдөр даван гарсан. Минут, секундаар хуулийн хугацаа яригдсан үед УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа эгчдээ микрофон өгч чадаагүй үйлдэл хийсэндээ чин сэтгэлээс уучлал гуйя. Хүндэлж явдаг хүнийхээ өмнө цаг шахагдсан гэж алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна. Улс орон, бүс нутгийнхаа төлөө хамтдаа зүтгэх боломж гарна гэдэгт итгэдэг" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    AN er n songuulid devshih erhtei bn u ter togtool n busad olon gishuud eserguutsej bhd bolchihson hereg u yostoi hoshin shog

  • З
    Зочин

    АН-гэдэг нэрийн доор цугласан гэмт хэрэгтэнүүдийн яг бодит төрх, хөдөө хотгүй эд нар яг ийм. бүдүүлэг танхай хулгайч архичин тамхичин наад захын журам ёс зүй байхгүй өөрсдийгөө авч явж чадахгүй ийм хүмүүс төр удирдвал элбэгдорж шиг зураг болтугай хулгай хийхээс өөр юу ч хийхгүй