Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СЕХ: АН-аас нэр дэвшигчийн тогтоол хүлээж авснаас хойш С.Баярцогт, хуульч Оросоо нараас хоёр өөр тогтоол ирсэн
40

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр нэр дэвшигчдийн мэдээллийг хүлээн авч дууссан. Үүнтэй холбогдуулан бусад цаг үеийн нэмэлт асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ "АН-аас нэр дэвшигчтэй холбоотой нэг л тогтоолыг хүлээж авсан. Үүнээс хойш С.Баярцогт, хуульч Оросоо нараас СЕХ-нд хоёр тогтоол ирүүлсэн. Тиймээс АН-аас өнөөдрийн дотор тодруулга тайлбар авахаар хандаад байна" гэлээ.



