Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СЕХ: Тавдугаар сарын 20-ноос хойш нам гаргасан тогтоолдоо ямар нэгэн өөрчлөлт оруулах БОЛОМЖГҮЙ
00

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр нэр дэвшигчдийн мэдээллийг хүлээн авч дууссан. Үүнтэй холбогдуулан мэдээлэл өгч байна. Энэ үеэр СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ "Нэр дэвшигчээ тодруулчихаад сольж болдог юм уу зэргээр олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байна. Хуульд нэг л заалт бий. Тавдугаар сарын 20-ноос өмнө тухайн нам хэдэн ч удаа хурлаа хийх боломжтой. Түүнээс хойш тогтоолд ямар нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй" гэлээ.



