ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгын нээлтийн ёслол болно

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:nomiin san/но4-1.jpg

Тавдугаар сарын 27-ны даваа гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

10.00-17.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Өмгөөлөгчдийн холбоо, нийслэлийн ЗДТГ хууль эрх зүйн "Танд тусалъя 2024” өдөрлөг зохион байгуулна.

11.40 цагт: Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгын нээлтийн ёслол болно. Утас: 8010-4037.

14.00 цагт: Улаанбаатар дахь Русский дом (РЦНК)-д: Халх голын ялалтын 85 жилийн ойн хүрээнд ОХУ-аас манай улсад ирээд буй “Халхын гол: Бидний алдар нэр-2024” олон улсын экспедицийн уулзалт болно.

Соёл урлаг:

10.30-17.00 цагт: Дүрслэх урлагийн музейд: “Нар өнжсөн өдрүүд” байгалийн реалист зургийн үзэсгэлэнтэй.

11.00 цагт: Монголын Театрын музейд: Ардын уран зохиолч, СГЗ Ж.Саруулбуянгийн уран зургийн “Тунсаг ертөнц” үзэсгэлэн болон "УЛИРАЛ & ЗОХИОЛЧ" сэтгүүлийн тусгай дугаарын нээлт болно

-Хүй долоон худагт: 5-р срын 24-27-нд: Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” ТББ “Тэнгэр” дэлхийн бөөгийн фестиваль зохион байгуулж байна.