Л.Оюун-Эрдэнэ: Нэр дэвшигчидтэйгээ хариуцлага, ёс зүйн гэрээ байгууллаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
70
legacy:oyuk shine zasag/оюук1.jpg

Намууд өнгөрөгч долоо хоногт УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулсан. Тэгвэл МАН нэр дэвшигчидтэйгээ хариуцлага, ёс зүйн гэрээ байгуулжээ. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Та бүхэнд Шинэ 30 жилийг эхлүүлэх үнэт зүйлийн ТҮҮЧЭЭ болохыг ерөөе. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна.

Улсын Их Хурлын гишүүн гэдэг эрх ямба, хувийн ашиг сонирхлыг хойш тавьж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл билээ. Энэ утгаар өнөөдөр нэр дэвшигчидтэйгээ хариуцлага, ёс зүйн гэрээ байгуулж, амжилт хүсэв.

Хувь тэнцүүлсэн тогтолцоо бол мэргэжлийн экспертүүд, нийгмийн салбарын төлөөлөл, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөллийг багтааж чаддагаараа төр, иргэний ойлголцлын гүүр болж, улсынхаа хөгжлийн төлөө нийгмийн эд эс бүхэн идэвхтэй хувь нэмрээ оруулах ард түмний хүсэл эрмэлзлэлийн РЕФОРМ юм. Энэ реформ зөв байсан гэдгийг нотолж, хууль тогтоох байгууллагад нийгмийн дуу хоолой үргэлж нээлттэй байх эрхэм хариуцлагыг биелүүлж чадна гэдэгт бүрэн итгэж байна" гэжээ.

legacy:oyuk shine zasag/оюук2.jpg legacy:oyuk shine zasag/оюук4.jpg legacy:oyuk shine zasag/оюук 3.jpg legacy:oyuk shine zasag/оюук 5.jpg legacy:oyuk shine zasag/оюук 7.jpg legacy:oyuk shine zasag/оюук6.jpg
Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    үгэнд орохгүй бол,,,,,

  • З
    Зочин

    МАН үүгээр дуусчээ. бүгд кнопчид

  • З
    Зочин

    ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ хариуцлага, ёс зүй вэ. Данх муу баньд даапаалаад байна уу...муусайн хулгайчид аа

  • Ш
    шижиг данх

    зайл зүг

  • З
    Зочин

    Манай намаас зайл далд ор наад утсан хүүхэлдэйнүүдээ аваад

  • З
    Зочин

    shaa shaa

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol