Ч.Лодойсамбуу: Татварын байцаагч нар хувь хүний дансыг “нэгжих” эрхтэй болсон нь Үндсэн хууль зөрчиж байгаа тул ҮХЦ-д хандсан

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Lodoisambuu/ffff.jpg

ХХОАТ-ын хуульд өөрчлөлт оруулж өндөр татвар ноогдуулах болсон нь Үндсэн хууль зөрчсөн гэх иргэн Ч.Лодойсамбуугийн гаргасан мэдээллээр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр өглөөний 09 цагт хуралдахаар товлосон билээ. Хуралдаанаас түүний гаргасан мэдээллийг хэлэлцэхийг хойшлууллаа. Үүнтэй холбоотойгоор иргэн Ч.Лодойсамбуу дараах байр суурийг илэрхийлсэн юм.