Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЦЕГ: Цонжинболдогт аяллын онгоц осолдсон гэх дуудлага мэдээлэл өчигдөр бүртгэгдсэн
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Цонжинболдогт хоёр хүний суудалтай аяллын онгоц осолдсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас тодруулахад,
"Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р баг, Цонжинболдогоос зүүн тийш хоёр хүний суудалтай аяллын онгоц унасан гэх дуудлага мэдээлэл өчигдөр /2024.06.30/ цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Зорчиж явсан хүмүүсийн биеийн байдал хэвийн" гэх мэдээллийг өглөө.



