Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ПАРИС-2024: О.Хүслэн шөвгийн 16-д шалгарлаа
00

“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78кг-ын жинд Монголын багийн хамгийн залуу тамирчин, ОУХМ О.Хүслэн барилдаж байна. Тэрбээр эхний учраандаа Эквадорын тамирчин Ванесса Чалаг ялж шөвгийн 16-д шалгарлаа
Тэрбээр үргэлжлүүлэн Израилын тамирчин Ланир Инбартай барилдах юм. Ланир Инбар нь 24 настай, Дэлхийн аваргын алт, Гранд сламын алт, мөнгө, хүрэл медальтай тамирчин аж.



