Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, 2024 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэнэ
00

УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдахаар болжээ. Гэхдээ хуралдааны тов тодорхой болоогүй бөгөөд урьдчилсан байдлаар хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж. Үүнд:
-Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол хийх,
-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудал багтжээ.
Энэ талаар УИХ-ын Тамгын газраас тодруулахад "Ээлжит бус хуралдааны тов одоогоор гараагүй байна. Захирамж гарсан тохиолдолд тодорхой мэдээлэл өгнө" гэлээ.



