Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хамтарсан Засгийн газрын гэрээ, үйл ажиллагааны хөтөлбөрийг жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулж байна
20

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаар Хамтарсан Засгийн газрын гэрээ, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж, УИХ-д ирэх Даваа гарагт өргөн барихаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр өглөө тус баримт бичгийг салбар бүрийг төлөөлж жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулж, санал солилцож байгаа аж.
Ташрамд дурьдахад, Хамтарсан Засгийн газрын гэрээний хүрээнд бодлогын хороо байгуулагдахаар тусгагджээ. Тус хороо нь NO SURPRISE зарчмыг барих буюу гэнэтийн шийдвэр гаргахгүй гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлсэн байдаг.



