Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 59 хувь цахим бүртгэлд хамрагдаад байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:37 tsetserleg/багш (2).jpg

Цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 1-нээс эхлэн E-Mongolia системээр дамжуулан хүлээж авч эхэлсэн билээ. Одоогоор нийслэлийн хэмжээнд 142,150 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас 59 хувь нь хүсэлтээ амжилттай илгээжээ. Бүртгэлийн эхний шат наймдугаар сарын 18-нд дуусах юм. Иймд эцэг эхчүүдийг хүүхдийнхээ бүртгэлийг амжиж хийлгэхийг албаныхан анхаарууллаа.