УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийг “кноп“-ндоо хүрэхгүй байхыг уриалж, МАН-ын бүлэг даваа гарагийн 10:00 цаг хүртэл завсарлага авлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
120
legacy:chuulgan 2024/man.jpg

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр үргэлжилж, үдээс хойшх хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Та бүхнээсээ хичээнгүйлэн гуйя. Кнопондоо битгий гар хүрээрэй. Энэ асуудал бол улс орны чинь аюулгүй байдалтай хамааралтай шүү" гэж гишүүдэд хандан үг хэлэв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цахим хуудаснаа "Хэл ам татлаад байсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах гэж байсан нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй, унагав. Хуулийн төслийг буцаах саналыг УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Г.Тэмүүлэн нар гаргасныг дэмжив. Санал хураахын өмнө УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийг кнопдоо хүрэхгүй байхыг уриалсан юм. МАН завсарлага авлаа" гэжээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэмүүлэн гишүүн сайн байнаа.

  • З
    Зочин

    Тэмүүлэн сайн байнаа. Эб

  • З
    Зочин

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

  • З
    Зочин

    УИХ дээр чухал асуудал хэлэлцэж байхад унтаад байдаг эсвэл согтуу юмуу. Ийм л новшнуудыг сонгочихжээ

  • З
    Зочин

    Цаана нь Ж.Энхбаяр гэдэг ждүчин унтаж байна.

  • З
    Зочин

    Удам дамжсан хулгайчийг яагаад сонгочихов доо. Овоо цор цор гээд эхлэх чинь. Бараг л уйлан алдаж байнаа

  • З
    Зочин

    Эдийн засгийн аюулгүй байдал хулгайчаас хулгайгаас хамгаалах юм шүү. Гөлгөн хулгайч боож үхэхнээ.

  • З
    Зочин

    Аав хулгайч хүүгээ сайд бол гэсэн байхаа. Сайд болгож мөнгөнд ойртуулж болохгүй бэлтрэг шүү.

  • З
    Зочин

    Сайд болгоогүй болохоор үхэх нээ энэ тэмүүлэн...

  • Ш
    Шүр

    Ямар ч бсан мянгуужний зам гэж тохуурхаж байсан нөхөд одоо ичихгүй МАНын эхлүүлж үргэлжлүүлж бгаа замаар давхиж л бгаа биз дээ ичих булчирхай бна уу тэнэгүүдэд

  • З
    Зоч

    Улсаа 100 жил удирдаж бгаа ганц намыг чам шиг нь доромжилдоггүй юм олгой толгойт оо

  • З
    Зочин

    МАН. улсаа зөв удирдаж чадаагүй буруугаа гэмгүй ард иргэдээ хүчээр тохож Шударга ёсгүй эрх мэдлээрээ хүчрхийлж Машины дугаар Замын эгнээ Хот хөдөөгөөр нь гэх мэт алаг үзэж болох бүхнээр ялгаварлан гадуурхаж алхам тутамд нь цагдаагаар цагдуулж ул шилийг нь шагайлгаж хүчээр хэлмэгдүүлэн торгож хохироож мөнгө олж хөлжидөг. Хүний эрх, Эрх чөлөө, Шударга ёс, Тэгш эрх гэдэг юмыг үнэндээ тоодоггүй Ард түмнээ хорлож хохироож мөнгө олдог өөдгүй арчаагүй арган даа дэндүү донтсон нам. Энэ бүхнээрээ ард түмнээ айдас хүйдэст автуулж амар тайван амьдруулж чадахгүй Нийгмийн аюулгүй байдлыг өдөр ирэх тусам хүнд хэцүү болгосоор байна. Хэчнээн ч өөрчлөлт шинэчлэлт хийж байна гэж худлаа ярив Зам нь түмэн нөхөөс далан цоорхой ямар ч эзэнгүй хүртээмжгүй таг түгжрэлтэй байхад үсрэнгүй хөгжих гэж байна гэж улаан цайм худлаа ярьж байгаа хүмүүс урвагчид биш гэж үү Энэ улс оронд хамгийн түрүүнд өндөр хурдны авто замын сүлжээ хэрэгтэй тэгж байж хөгжлийн сууриа тавина Бидэнд зам л хэрэгтэй