УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлаар томилжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:togtohsuren/toogii.png

Өнгөрсөн парламентын хугацаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ийн захирлаар томилжээ. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд хангайн бүсийн 1-р тойрогт нэр дэвшээд, ялагдал хүлээсэн билээ.

“Монголросцветмет” ТӨҮГ нь БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдан эдүгээ 45 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсын анхны томоохон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    МАН Казиноочин Тогтохсүрэн үйлдвэрийн орлогыг бүгдийг нь Казиноод тавиад туучих байлгүй дээ арай биш ээ

  • З
    Зочин

    Зайлчихаж,зайлуулчихаж чаддаггүй,идэж ууж ханадаггүй ХҮН ХОГУУД .АРЧААГҮЙ Ч АРД ТҮМЭН ЮМ ДАА.

  • З
    Зочин

    Зайл цаашаа