ЧУУЛГАН: УИХ дахь МАН-ын бүлгийн завсарлагыг 1 хоногоор СУНГАЛАА

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:MAN buleg 2024/ман шинэ бүлэг.png

Өнгөрсөн баасан гарагт болсон УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн эсэргүүцэж, Сангийн сайд Б.Жавхлантай маргаан үүсгэсэн. Улмаар МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэж, нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай гэж үзэн, даваа гарагийн 10:00 цаг хүртэл завсарлага аваад байсан билээ.

Тэгвэл тус намын бүлэг шийдвэрээ гаргаж, маргааш буюу мягмар гарагийн 10:00 цаг хүртэл завсарлагаа сунгах хүсэлтийг гаргасан бөгөөд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч, завсарлагыг зөвшөөрлөө.