МҮБХ: Ёс зүйгүй авирласан Улсын начин Б.Чимэдванданг 9 сар, Улсын харцага Ц.Мөнхбаярыг 6 сар бүх шатны барилдаанд БАРИЛДУУЛАХГҮЙ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:BOH/451418207_472074472121109_831242640688231054_n.jpg

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 11-ний өдөр болж, ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцохоор шийдвэрлэлээ. Тухайлбал,

"Төв аймгийн Зуунмод суманд болсон “Улсын шинэ цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан”-д улсын начин Б.Чимэдвандан нь учраа бөх нь унасны дараа санаатайгаар нидэрч, биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг хичээх үүргээ биелүүлж чадаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Б.Чимэдванданг 9 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.

Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдааны үеэр улсын харцага Ц.Мөнхбаяр нь бусад руу гар далайн сүрдүүлж, биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг хичээх үүргээ биелүүлж чадаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож,зөрчил гаргагч Ц.Мөнхбаярыг 6 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай" гэжээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Hi

  • З
    Зайл пизда

    Монголд болж өгвөл хорьж, цагдаж, эрхийг нь хасаж байж дарга гэдгээ мэдрүүлдэг жишиг тогтсоор удлаа...

  • З
    Зочин

    Дараа жилийн улс аймгийн наадамд барилдуулахгүй байхаар арга хэмжээ авбал үр нөлөөтэй дээ.

  • Б
    Болд

    Авч байгаа арга хэмжээ чинь судлаад байгаа юм биш үү. Монгол бөхийн жудаг, нэр төр гэдэг юм байхгүй боллоо. Бөхийн нэр төрийг унагаж уландаа гишгэж байгаа бөхчүүддээ хатуухан хариуцлага тооцдог баймаар байна.

  • З
    Зочин

    Танхайн сэдлээр хүний, хүмүүсийн амь хохироосон этгээдийг наадмын талбайд хэзээ ч гаргахгүй байх ёстой. 2024 оны зун хэдэн жилийн өмнө монголчуудыг олноор нь буудсан хороосон этгээд талбай дээр дэвэн гарч ирсэн нь хохирогчдыг хойчсийнөмнө туйлын ёс зүйгүй үйлдэл болсон.

  • З
    Зочин

    Допинг хэрэглэсэн Ганхуягийг яах гэж байна Магалжав аа.

  • З
    Зочин

    Малжав пиз минь чи допинг хар батсуурийн эрхийг хэдэн жилээр!!! Хасав.

  • З
    Зочин

    Зөв

    • З
      Зочин

      батсуурийн Ёс зүйг авч хэлэлцээч чи айдаг бгаа даа аюгүй л бол