Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх агсанд АН-ын Тэргүүн дээд шагнал “Чингис хааны одон“-г нөхөн олголоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:өвөр1.jpg

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ.

Уг хэргийн дараа Ардчилсан намаас мэдээлэл хийж, "Чингис хааны одон"-г нөхөн олгоно гэж мэдэгдэж байсан юм. Энэ дагуу Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн тушаалаар Ардчилсан намын Тэргүүн дээд шагнал “Чингис хааны одон”-г ардчиллын үйл хэргийг түгээн дэлгэрүүлэх, бэхжүүлэх үйлсэд сум орон нутагтаа онцгойлон зүтгэж байсан Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Баянмөнх агсны гэр бүлд нөхөн олголоо.

legacy:өвөр2.jpg