Л.Гантөмөрийг Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар томиллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Gantumur Lu/2024 chuulgan/gan.png

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн мэдээллээр товчоор хүргэж байна. Тухайлбал, Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа.

Тус Ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр ахлахаар болжээ.