Өнгөрсөн сар шинийн баяраар БИТҮҮН тасарсан бол энэ удаад ШИНИЙН НЭГЭН тасарна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
100
legacy:tsagaan sar/йй.jpg

Ирэх сар шинийн баяраар хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тасарч байгаа талаар Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбат мэдээллээ. Тэрбээр ТМ телевизэд өгсөн ярилцлагадаа "Өнөө жил илүү сартай өвөл болох учраас хаврын тэргүүн сарын эхний өдөр 3-р сарын 1-нд таарч байгаа.

Гэхдээ сарны тооллоор 24 одонд сар өнжөөд явдаг. Нэг өдөр байхгүй болно гэдэг бол тэр одны оронд сар өнжөөд, дараагийн өдрийнх нь харагдахгүй болохоор тэр өдрийг хасагдсан гэж хэлдэг. Хэдийгээр шинийн нэгэн тасрах хэдий ч Монгол түмэн уламжлалаа дагаад, шинийн нэгнээ тэмдэглэн өнгөрүүлнэ" гэлээ.

Сануулахад, "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баяраар битүүн тасарсан байдаг.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    1sariin 29d tsagaan sar boloh yum bilee

  • З
    Зочин

    Цагаан сар үндэсний баяр учраас Амралтын өдөр таарч байгаа учир давхар цалин ба бүх иргэдэд жигд олгодог хуультай болох хэрэгтэй.

  • З
    Зочин

    Илүү сартай өвөл гэж хэзээ байлаа.Илүү өдөртэй гээч.Зурхайч юм бол наадахаа сайн бодооч.Амралтын өдөр таараад аятайхан юм биш үү.Од гариг нь хүртэл Намд үйлчлээд байгаа юм уу хаашаа юм бдээ бас

  • З
    Зочин

    3 сард цагаан сар хэзээ ч болж байгаагүй...манай хэд ер нь зөв тооцоолж байгаа юу?!?

    • З
      Зочин

      Чи юугаа мэддэгийн дуугай бай

      • З
        Зочин

        chi goy helsen shuu mhm

  • З
    Зочин

    Энэ жил Ази тивийн бүх улс орон 2сарын эхэнд шинэлэх юм билээ ганц монгол хэдэн тэнэг ламын үгээр 3сард та нар зурхай энэ тэр гэж битгий мунхарсан өөрсдөө од эрхэс сар нараа хараад л гүйцээ ..

  • З
    Зочин

    Цагаан сар, март нэг мөсөн боллоо дараа тэмдэглэлт 2026 оны 1сарын сүүлээр болох байх

  • И
    Иргэн

    Энэ тасарч байна гэдгээ шинжлэх ухаанчаар ойлгомжтой тайлбарлах, эсвэл тас нуух хэрэгтэй байна шүү. Дэлхий нийтээр мөрдөж байгаа өндөр нарийвчлалтай цаг тоолол байсаар атал нэг өдөр нь тасраад алга болоод байх тухай ярьж бичих нь мунхаглал мэт бодогдохгүй гэж үү? Шинийн нэгэн байхгүй тасарсан гэдэг нь ямар билиг дэмбэрэлгүй, харанхуй мунхаг сонсогдож байгааг зурхайч-гэлэн гуай нар бодууштай юм биш үү?

  • З
    Зочин

    Ямар хамаатай гэж