Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
III улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ
190

2024 оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр буюу аравдугаар сарын 27-ны ням гарагаас иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ. Үүнд энэ сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлсэн баримтууд хамаарах аж.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөгийн буцаан олголт шилжсэн байна. Иргэн та "И-баримт" аппликейшнаар НӨАТ-ын буцаан олголтоос татвар, хураамжаа төлөх боломжтой юм.



