2025 оны төсвийн тодотголыг 2024 онд багтаан хийхийг дэмжлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/5f5fd79ccf9b4546a6435787ddb2d64dcopy3.jpg

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.08/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн талаар хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нэгдүгээр заалтын найруулга, Х.Ганхуяг, Т.Аубакир, Г.Дамдинням нар төсвийн тодотгол хийх хугацааг наашлуулах талаар асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Г.Дамдинням 2025 оны төсвийн тодотголыг 2024 оны 12-р сард багтаан хийх тухай зарчмын зөрүүтэй санал гаргаж, байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжигдлээ.