БНСУ-ын алдарт жүжигчин Song Jae Rim гэрээсээ нас барсан байдалтай олджээ

Дэлхий дахинд
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 1 мин
20
legacy:solongos/jujigchin/115215337.webp

БНСУ-ын алдарт жүжигчин Song Jae Rim-ийг өнөөдөр Сөүл хотын Сондон дүүрэгт байрлах байрандаа нас барсан байдалтай байхад нь олжээ. Түүний нас барсан шалтгааныг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байгаа бөгөөд гэрээс нь 2 хуудас гэрээслэл олдсон байна.

Мөн урьдчилсан байдлаар гэмт хэргийн шинж тэмдэг илрээгүй гэжээ. Түүнийг энэ сарын 14-нд оршуулах бөгөөд 39-хөн насандаа таалал төгссөнд шүтэн бишрэгчид нь халаглаж байгаагаа сошиал орчинд илэрхийлсээр байна.