ЧУУЛГАН: УТААНЫ СОНСГОЛ хийх ажлыг УИХ-ын БОХХАА-н байнгын хороонд шилжүүллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:utaa 2024/121212.png

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнгөрсөн 11-р сарын 25-ны өдөр иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдлийн "Д-Өргөдөл" цахим системд утааны сонсгол зохион байгуулах талаар өргөдөл санаачилж, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн.

Улмаар энэ сарын 6-ны өдөр 70 мянгаас дээш иргэний санал авсан тул УИХ-аар хэлэлцэх боломж бүрдсэн юм. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан утааны сонсгол зохион байгуулах ажлыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгав.