“Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед ҮАБЗ-өөс Багануурын станцын төслийг хэрэгжүүлэхгүй байх” албан бичгийг ЭХЯ, ЗГ-т ирүүлсэн“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2025/01/3b6281ce-ff1d-40ad-9206-6723f910344e.jpg

УИХ дахь Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.01.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "ҮАБЗ дээр баахан хятад ажилчид орж ирэх гэж байна гэдэг зүйл яригдаад “Багануурын станцын төслийг хэрэгжүүлэхгүй байх” албан бичгийг ЭХЯ, ЗГ-т ирүүлсэн. Уучлал гуйх ёстой бол Х.БАТТУЛГА Л УУЧЛАЛ ГУЙХ ЁСТОЙ" гэв.