П.Сайнзориг: Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дээр монгол талаас зээлийн зарцуулалтыг хариуцах эзэнтэй болгомоор байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:sainzorig gishuun/сайнзориг.jpg

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нэгэнт гараанаасаа гарчихсан учраас одоо монгол талаас зээлийн зарцуулалтыг хариуцах эзэнтэй болгомоор байна. Тэгэхгүй бол орж ирэхээрээ “ЕЭВЭНГИЙН ҮЛГЭР” яриад байх юм" гэв.