Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“4000 км автозам, 1500 сургууль, цэцэрлэг барих хэмжээний мөнгийг Газрын тосны үйлдвэрийн санхүүжилтэд зарцуулчихсан байна“
10

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн "Газрын тосны үйлдвэрийн санхүүжилт 3 удаагийн зээлээр 7 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ 7 их наяд чинь 4000 км автозам, 1500 сургууль, цэцэрлэг барих хэмжээний мөнгө шүү" гэв.



