1992 оноос хойш хамгийн удаан ажилласан Ерөнхий сайдын жагсаалтыг 4 жил, 116 хоногоор Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Н.Энхбаяр, П.Жасрай, У.Хүрэлсүх, Сү.Батболд нар удаалж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 27 сек
60
legacy:2025/06/08bfd0680b03414592136c573b4d1fb9.jpg
legacy:2025/10/fgnf.jpg

Гүйцэтгэх засаглалаа толгойлж буйн хувьд хэлж буй үг, гаргаж буй шийдвэр бүрээ "Хар толгойгоороо хариуцах" чухал албан тушаал бол Ерөнхий сайдын албан тушаал. Төрийн өндөр дээд албан тушаал гэдэг утгаараа сайнаасаа саар зүйлсээр нь авторлогдож байдаг эл албыг өнгөрсөн 30 гаруй жилийн түүхэнд буюу 1992 оноос хойш нийт 16 хүн хашжээ. Үүний хоёр нь үүрэг гүйцэтгэгчээр богино хугацаанд ажилласан байдаг. Тэгвэл дөнгөж хэдхэн цагийн өмнө Монгол Улсын 32,33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцроод байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн удаан хугацаагаар сонгогдон ажилласан Ерөнхий сайд нараас ТОП 5-ыг нь танилцуулж байна.

legacy:Batnairamdal/GreyandWhiteSimpleCafeBuy1Take1InstagramPost2.gif

ТОП 5-д та бүхний харж байгаачлан Л.Оюун-Эрдэнэ, Н.Энхбаяр, П.Жасрай, У.Хүрэлсүх, Сү.Батболд нар жагсаж байна. Цаг хугацааны хувьд авч үзэхэд, Монгол Улсын 32,33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жил 116 хоногоор тэргүүлж байгаа бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр удаалж байна.

Эдгээр таван эрхмийн дараагаар Н.Алтанхуяг /2 жил, 87 хоног/, С.Баяр /1 жил, 341 хоног/ , М.Энхболд /1 жил, 301 хоног/, М.Энхсайхан /1 жил, 278 хоног/ , Ч.Сайханбилэг /1 жил, 229 хоног/ гэсэн хүмүүс эрэмбэлэгдэж байгаа юм.

Ерөнхий сайд нартай холбоотой зарим сонирхолтой мэдээллээс хүргэхэд,

-Хоёр үүрэг гүйцэтгэгч гэдэгт Д.Тэрбишдагва, Ням-Осорын Туяа нар хамаатна. Ням-Осорын Туяа 8 хоног үүрэг гүйцэтгэгч хийсэн байдаг бол Д.Тэрбишдагва 16 хоног ажилласан байдаг аж.

-1992 оноос хойш албан ёсоор томилогдсон 16 Ерөнхий сайдын 8 нь МАХН, МАН-ынх бол үлдсэн 8 нь Ардчилсан намынх байгаа юм.

-Ерөнхий сайд нар дундаас хамгийн анх удаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн хүн бол У.Хүрэлсүх. Түүний хувьд 2020 онд дахин улиран Ерөнхий сайдад томилогдсон боловч томилогдсоноос хойш долоон сарын дараагаар огцрох өргөдлөө өгч, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байлаа.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Оюун-Эрдэнэ сайдын энд хүрч ажиллах хүн ховордоо, өргөн хүрээний мэдлэгтэй улс төрч

  • З
    Зочин

    Энэ олон жил МАН-ны ийм нөхдүүд засаг төрийг удирдаж ирсэн байдаг!!! Тэгээд ард иргэдийн амьдрал яаж дээшилсэн ард иргэдийн үр хүүхдүүдээс их дээшээ мацаж гарч ирсэн түүх юу билээ!!!😎😎😎 Байнга л МАН-ны төрд шургалсан үе үеийн удам дамжсан үр хүүхдүүд л бүх сан хөмрөгөөс эргэн төлөгдөхгүй зээл авч суралцаад одоо улс эх орон маань ямар байдалд ямар өр ширэнд орцгоосон байна!!!😡😡😡 улсын хөгжилд ганц нам дангаараа хичнээн жил ноёрхож нэг намын эрх ашиг ямба яаж ард түмэнд ямар байдалтай хүрч байсаны нэг бодит жишээ өнөөгийн энэ улс орон ард иргэдийн байгаа байдлыг харуулж байгаад энэ намын төрд шургалсан үе үеийн одоогийн хөрөнгөтнүүд харж ямар хариу өгөх бол???🤓🤓🤓 Судалгаагаар үзвэл төрд шургалсан өндөр албан тушаалтаны одоогийн амьдралыг нь түмэнд харуулбал ямар орд харштай ямар тасарчихсан амьдралтай байгаа нь ил тод байгаа шүү дээ!!!😡😡😡 Сору...

  • Б
    Буриад

    ОюунЭрдэнэ сайдын энд хүрэх хүн 3 намд байхгүй Улс уруудаж магадгүй

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Оюун-Эрдэнэ яг цаг үeийн захиалгад бол гарч ирж байх үeдээ нийцэж байсан. Мэдлэг чадвар бусдаас илүү биш ч гэсэн нилээн шудрагадуу зантай зүтгэлтэй гэдгийг нь мэднэ. Хэдэн жилийн өмнө эрдэнэт, дубай, таван толгой хөтлийн хулгай гээд л бүлэглэлүүдийн хулгай бүр оргилдоо хүрчихсэн байсан. Оюукаас өөр барагтай хүн айгаад хөдөлж чадахгүй байхаар цаг үeд үүсээр байгаад нүүрс, хөгжлийн банк эрдэнэтийн луйвар мэтийг ямар ч байсан нийгэмд ил гаргаад өгсөн. Цааш нь яаж шийдэх нь шүүхийн асуудал. Одоо нэг үeэ бодвол улс мөнгөтэй болсон эдийн засаг, бүтээн байгуулалт сайн мэдэх хүнд ажлаа өгсөн нь ч дээр байж магад

  • З
    Зочин

    Хамгийн муу нь золбин Данх