Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Солирын од“ киногоороо олонд танигдсан Тайваний жүжигчин Barbie Hsu хатгаа өвчний улмаас 48 насандаа Японд таалал төгсжээ
Дэлхий дахиндTurbatУнших: 1 мин
00

Тайванийн алдарт жүжигчин Barbie Hsu 48 насандаа Японд гэр бүлээрээ аялах үеэрээ таалал төгсжээ. Тодруулбал, томуугийн улмаас уушгины хатгалгаа нь хүндэрч ийнхүү таалал төгссөн байна.
Тайваний CNA мэдээллийн агентлагийн мэдээлснээр, түүний эгч Ди Ху нь хоёрдугаар сарын 3-нд төлөөлөгчөөрөө дамжуулан жүжигчний нас барсан болохыг баталсан байна.
Тэрбээр "Шинэ оны үеэр манай гэр бүл Япон руу аялсан. Харамсалтай нь, миний хамгийн хайртай, эелдэг эгч Ши Юань томуу, уушгины хатгалгааны улмаас биднийг орхисон” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр "Аюулгүй аялаарай. Хамтдаа үүрд мөнхөд хайртай шүү" гэж нэмж хэлсэн байна.



