Х.Нямбаатар: Ажил авчхаад гүйцэтгэдэггүй, он дамжуулж зардлаа нэмдэг компаниудыг хар жагсаалтад оруулна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:niislel nyambaatar/нямбаа шинэ.png

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болсон. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Он дамжин хэрэгжихгүй удсан төслүүдийг цуцалж, сургууль, цэцэрлэг барихад хөрөнгийг төвлөрүүлнэ" хэмээн мэдэгдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор тэрбээр "Ажил авчихаад гүйцэтгэдэггүй он, он дамжуулж зардлаа нэмдэг компаниудыг хар жагсаалтад оруулна. Тухайлбал, автобус III баазыг барина гээд аль 2018 онд 13 компанид тендерийн ажлыг 13 хувааж өгсөн. Одоо бүгд цаасны компаниуд болсон. Ганц бааз барих гэж 6, 7 жил болно гэж байхгүй.

Ажил хийхгүй компаниудын гэрээг цуцлуулна. Тендерт борлуулалтын дүн, компаниудын шалгуурыг сайжруулах нь зөв. Сургууль, цэцэрлэг барихдаа хугацаа завшиж, ашиглалтад оруулахгүй удаадаг компаниуд мөн байна.

Тендерийг авлигажуулж, хөрөнгө оруулалтын ажлуудыг гацаадаг компаниудыг цэгцэлж, шаардлагатай бол хар жагсаалтад бүртгэж, худалдан авах ажиллагаанд оруулахгүй байх арга хэмжээ авна" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • H
    Hezee ve

    Yrihaas tsaashgui oyunerdene ene 2 jijig amidralaa zalguulj yvaa negniig bol for ni arga hemjee avna Tom garuudiig bol yrihaas tsaashgui 2 gar

  • И
    иргэн

    СӨХ-ИЙН АСУУДЛА ШИЙДЭЭЧЭЭ. ХУУЛИА ГАРГААЧЭЭ. СӨХ-ИЙН ДАРГА ЧИНЬ20ЖИЛИЙН ТУРШ СОЛИГДОХГҮЙ ТАЛИНГАА Ч ТАВИХГҮЙ ХАЖУУ ХАВИРГЫН ПОДВАЛУУДЫГ ХУВИЙН БОЛГОЖ БАЯЖИЖ 2 ЖИП,ЗУСЛАНГИЙН ОРД ХАРШТАЙ БОЛЧИХООД БАЙНА. ОРШИН СУУГЧИД НЬ ОРЦОНДОО ОРОХДОО ТЭМТЭРЧ ОРООД ХОГ ШОРООНД НЬ ТЭГЛЭЖ УНАЖ БАЙНА.АЭГ НЬ ДИЙЛЭХГҮЙ ШҮҮХ НЬ Ч АВЛИГАЛД ИДЭГДСЭН.ХОТЫН ДАРГА ЮМ БОЛ ХУУЛИА ГАРГААД МӨРДҮҮЛМЭЭР ЮМ

  • З
    Зочин

    АВИЛГА төлчихсөн компани үгэнд орохгүй хэцүү байгаа биз

  • З
    Зочин

    наад гацаадаг ажилп чинь танай хотын захиргааны хуоган дарга ажилтанууд хуйвалддаг шүү

  • З
    Зочин

    яг үнэн шүү хувийн хэвшлийнхэн төрийн хурган дарга нартай хуйвалдаж тендер нэрээр ажил авчаад сайхан хошгоруулаад он дамнуулж худлаа юмны үнэ нэмэгдсэн гээд үнээ нэмдэг төсвөө нэмдэг шүү төрийн хурган ларна нартаа үнэ нэмж өгсөний шагнал гээд хэдэн үуун саяар нь гагнал өгдөг нь нууц биш болсон