О.Батнайрамдал: Аудитын тайланд ЭЗХЯ чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж маш олон дурдагдсан байна. Тайланг нь хэлэлцэж байхад сайд нь алга

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Batnairamdal/naagii.png

УИХ-ын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Аудитын тайланд ЭЗХЯ чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж маш олон дурдагдсан байна. Тайланг нь хэлэлцэж байхад сайд нь алга.

Нийт төсөл, арга хэмжээнийх нь 34.6 хувь нь л хэрэгжсэн. Төслүүд хэрэгжээгүй шалтгааныг ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ гэж аудитын дүгнэлт гарсан" гэлээ.