“П.Батчулуунтайгаа уулзахад “БИ БҮХ БИЕ, АМЬ АМЬДРАЛАА ЗОРИУЛЧИХААД, ИНГЭЭД СУУЖ БАЙНА“ гээд уйлж байсан“

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
150
legacy:batchuluun emch/ba4e9a042f4499979bdedc24064828a6c27eaada.jpg
legacy:2025/06/d1.png

П.Батчулуун эмчийн асуудалтай холбоотойгоор түүний өмгөөлөгч болон УНТЭ-ийн Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах төвөөс мэдээлэл өглөө.

Энэ үеэр Хүний гавьяат эмч О.Сэргэлэн "П.Батчулуунтайгаа уулзахад "БИ БҮХ БИЕ, АМЬ АМЬДРАЛАА ЗОРИУЛЧИХААД, ИНГЭЭД СУУЖ БАЙНА" гээд уйлж байсан. Арга ч үгүй биз.

Сүүлийн 3 жилд 30 гаруй хүн ДОНОР хүлээж байгаад ертөнцийн мөнх бусыг үзчихлээ. Цаашид ч донор ХҮЛЭЭХ БОЛОМЖГҮЙ хүмүүс ч олон байна" гэлээ.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Донор хүлээгч

    Өнөрөө мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө авахгүй өөрийн хандалт өсгөх зорилгоор эрхтэн авах тохиолдолд дагаварт судас, шөрмөс авахад яснаас авдагийг ашгийн төлөө мэтээр сэвсэний хүчинд 30 гаран хүн амьгүй болж дээ. Донорын ар гэрийнхэн огт хандахгүй болсон нь анагаахын хууль бүдүүн багцаагаар, дээр нь мэдлэггүй сэтгүүлчийн хортой холбоотой завхрал юмдаа

  • З
    Зочин

    Донор болгох хүн үхээгүй байхад,амьсгал тасраагүй байхад эд эрхтэнийг нь авдаг бололтой,шинжилэх ухааны арга нь тий бололтой,албаар амьгал шахаж амьд байлгаж байгаад, эрхтэнийг авдаг бололтой. Иймээс энд маш хүнд асуудал гарч ирж байна.Зориуд донор болгох гэж бэлтгэж болох асуудал яваандаа гарна.Эмчлэх процесст өвчтөний ойрын хүн нь бүхнийг хяналтдаа байлгах шаардлагтай болжээ,эмчилгээний явц ил тод байхыг хуульчлах шаардлагтай.

  • З
    Зочин

    Энэ Сэргэлэн гэдэг авгай хамтарч эд эрхтэн наймаалцдаг хүн бололтой. Хууль бол хууль.

  • З
    Зохиолч Л. Пүрэвдорж

    Шүүхийн тайлбараас харахад тун зүдэг юм хийсэн хүн билээ шүү. Мөс сайтай шиг хүн ахул гэмшмээр юм даа. Ер нь, амьгүй доонор гэгчээс эд, эрхтэн авч ашиглах үйлдлийг нарийн хуультай болгож, тэрнээ чанга мөрдүүлж байхгүй бол чанагш юу гээч ч гарч мэдэх нэн хицүү үйлдэл бололтой шүү.

  • З
    Зочин

    Сулла

  • И
    ИРГЭН

    Ер нь цаашидаа хаа хаанаа маш нарийн үзлэг шалгалт хийж байж хүний эд эрхтэнд хүрмээр юм бн!!! Талийгаачийн эд эрхтнийг мөнгөөр үнэлэж эхэлбэл юу болох болдоо, гадаад орнуудын туршлагаас суралцах хэрэгтэй юм бн даа!!!

  • З
    Зочин

    Эмч нар жирийн, мөнгөгүй иргэдийн төлөө бол нэр төдий л үзлэг хийсэн болоод хөөдөг дөө. Мөнгөтэй хүний төлөө л зөвшөөрөлгүй хүний эд эрхтэнг авсан байгаа шүү. Ер нь тэгээд бүх хүн хуулийн өмнө тэгш байх гэж л тэмцэж байгаа шүү. Жирийн жолооч ч эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд ажиллаж байгаа аваар, осол гаргахад хариуцлага хүлээдэг.

    • З
      Зочин

      Дандаа мөнгөтэй хүмүүс эмнэлгийн тусламж авдаг гэж чи яаж хэлж чадаж байна, эмч нар бүх л өвчтөнд ижил ханддаг шүү, бүр уур хүрчихлээ.

  • З
    Зочин

    Uvchin uurt chine ireed iim asuudal tulgarval yah boldoo ami guih l bh...Yumig naanatai,tsaanatai bodoh l asuudal..Shiitgeh olon arga bii busad uvshtunguudig bodood horihguigeer shiitgej bno shuu dee...Nariin mergejil gedeg bol olon jil beldej bj say neg bolovsordog hen buhen hiichihdeg mergejil bish shuu de...Iimd sanuulga uguud sullah l heregtei yum bishuu..!!

  • M
    Mongol

    Талийгаачийн ар гэр, ах дүү, хамаатан садныг дэндүү дорд үзэж, дээрэлхэж байгаа юм биш үү? Төрөх нь үнэн, үхэх нь үнэн байлаа гээд, үхсэн хүн үг хэлэхгүй юм чинь эд эрхтэнийг нь тонон дээрэмждэж болно гэж үү? Сэлэнгийн Шаамарын цэвэр цусны энэ Хятад нөхрөөс ийм л муухай өмхий санаа төрнө. Монгол хүн гэдэг бусдыг энэрч хайрлах сэтгэлтэй, талийгачийн хойчийн буянд машид хүндэтгэлтэй хандаж, төрсөн биенд нь үзэг балаар тэмдэг тавьж дахин бидэндээ эргэн төрөөсэй гэж дотроо залбирч, талийгаачийн сэтгэл оюуг, сүнсийг нь хүндэтгэж 49 хоног дотроо буян үйлддэг тийм л өгөөмөр, нинжин сэтгэлтэй ард түмэн.

  • M
    Mongol

    Огт гэм зэмгүй сайн эмчийг хилс хэргээр шоронд хийчихлээ гэж зарим нөхдүүд уянгалан ганганалдаж, ард иргэдийн тархийг угааж байна. Энэ эмч бол хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй, Хүрэлсүхийн сайн найз тул тун удахгүй суллагдаад гараад ирнэ. Гарч чадахгүй байлаа гэхэд Баярцогт шиг Дээд шүүхийн шүүгчдийн аманд 10 тэрбумыг өгөөд хилсээр хоригдсон гээд л гараад ирнэ. Би өнөөдөр энд эрүүл мэндийн салбар ямар аймшигтай аалзны торонд идэгдэж, хүний эд эрхтэнийг цаагуураа дамлан наймаалж байгааг эрүүгийн цагдаа гаргаж ирээсэй гэсэндээ энийг бичлээ. Өнөөдөр цаг бусаар амь насаа алдсан, ар гэр нь ядруу хичнээн олон иргэдийн эд эрхтэнийг цаагуураа дамлаж наймаалж байгаа бол доо. "Талийгаачийн эд эрхтэнийг өвчтэй, зовлонтой нэгэнд бид шилжүүлж суулгана" гэж ар гэрээс нь уйлан дуулан байж зөвшөөрөл авчихаад, машины эд анги тонож байгаа юм шиг бусад эд эрхтэнийг нь тонон дээрэмдсэн энэ жигшүүрт гэмт хэрэгт харин ч бага ял өгсөн байна.

  • И
    Иргэн

    Хувь, хувьсгалын аль ч хэвшлийн, аль ч шатны эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд заригийн Өнөрцэцэгт ямар ч эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байхыг уриалж байна.

  • Г
    Гэрэл

    энэ эмчийн хэргийг бодит амьдралд ойртуулж шийдэж чадсан юм боловуу.уг нь хүний эд эрхтэнг өндөр үнээр зарчихаагүй.өөрийн болон ойр дотны хүмүүстээ аваад тавьчихаагүй л бол ингэж их хүнд шийтгэх хэрэг байсан юм боловуу.маш сайн анхааруулаад ажлыг нь хийлгэвэл энэ их өвчтэй хүмүүст хэрэг болох л хүн юм шиг байналээ ш дээ.мэргэжлийн ур чадваргүйгээсээ хүний амь насыг хохироосон эмч нар ажлаа хийгээд хэнд ч хэрэггүй хог болоод явж л байгаа ш дээ

  • Z
    Zochin

    Хийсэн үйлдэлдээ өөрөө сайн мэдэж бгаа.

    • Х
      ХАРИУЛТ

      Өвчин чамд надад бусдад хэлж ирдэггүй .Нэг өдөр Батчулуун , Сэргэлэн эмч түүний багтай амийг минь авраач гээд сууж байж мэднэ шүү .