Эрчим хүчний бүтээн байгуулалт, хиймэл оюун ухааны шинжлэх ухааны парк байгуулахад Хятадтай хамтарна

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:Gantumur Lu/hytad3.jpg

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр БНХАУ-тай хүнд хөнгөн аж үйлдвэрийн паркын төсөл, мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны шинжлэх ухааны парк байгуулахад хамтран ажиллахаар болсныг өөрийн твиттер хуудастаа мэдээлэв. Тэрбээр БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайд Ли Лөчөнтэй уулзалт хийж эрчим хүчний бүтээн байгуулалтыг дэмжих, аж үйлдвэрийн парк байгуулах тухай асуудлыг хэлэлцэж ийнхүү хамтран ажиллахаар болжээ.