Д.Загджав: Зарим иргэдийг газар усны нэр өөрчиллөө гэж хууль дүрэм ярьдаг ч ордын нэр өөрчилж Монголын газар нутаг дээр гадныхан дураараа авирлахад дуугардаггүй

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин 15 сек
40
legacy:zagdjav/MPA PHOTO-9132.jpg

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав стратегийн бүлэг ордуудын талаар мэдээлэл өгөх үеэр Оюутолгой ХХК-ийн дөрөв орчим тонн нөөцийн хоёр тонныг нь "Рио тинто" болон АНУ-ын Онтрэ гэх компани хоорондоо гэрээ байгуулж ашиглаж байгаа талаар дурдлаа. Энэ талаар тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын оролцоо байхгүй. Оюутолгой компани өөрөө АНУ-ын Онтрэ гэх компанитай. Бүлэг ордын зарим хэсэг ордыг 6.2 тонн тэрбум нөөцийн Оюутолгой буюу "Рио Тинто" компани манай улстай гэрээтэй эзэмшиж байгаа. Үүний цаана байгаа 4 орчим тонн нөөцтэй Оюутолгой дээр хоёр тонн нь тэр Онтрээ гэдэг компани дээр байгаа юм. "Рио Тинто Онтрэ компани хоорондоо гэрээ байгуулж, үүнийг ашиглаад явж байгаа. Үүн дээр ямар нэгэн дуу хоолой байдаггүй" гэв. Мөн үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ "Бид зарим иргэдийг уул усны нэрийг өөрөөр өгсөн гэж хууль дүрэм гаргаад арга хэмжээ авдаг биз дээ. Гэтэл тэнд зарим ордын нэрийг Хяруга зэрэг нэр өгсөн, Монголын газар нутаг дээр гадныхан дураараа авирлаж л байдаг. Үүн дээр дуугарч байгаа юм байдаггүй. 30 саяас чинь илүү тоо хэмжээ байгаа шүү дээ. 2 тэрбум орчим тонн алт, зэсийн нөөц энд ярьдаггүй, тэгээд л тав, зургаан тонн нөөцтэй нүүрс, зэсийн асуудлыг л ярьдаг ийм зүйлс байдаг юм аа. Энэ бүгдийг бид анхааралтай ажиглаж дүн шинжилгээ хийж байгаа. Аливаа төсөл хөтөлбөр арга хэмжээг аудитын явцад үзэхэд хэрэгжихээс нь өмнө дүн шинжилгээ хийхгүй бол өнгөрсөн хойно нь явдаг тэр нь үр дүнгээ өгөхгүй тал ажиглагдаж байна" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Настан

    Энэ этгээд ажлаа мэддэг юм уу.Нэг удаа телевизээр ярьж байхыг харахад орон гаран юм яриад түүнийг нь Даваасүрэн залруулаад байгаа юм болоод байсан.

  • З
    Зулаа

    Монголчуудын өвлөн авч үлдсэн баялгийг гадны компаниуд дураараа захиран зарцуулж, нааш цааш нь болгож мөнгө босгож байхад эзэн нь болсон бид ямарч эрх мэдэлгүй, өчүүхэн ч ашиггүй хоосон сонгуулиас сонгуулийн хооронд өлөн зэлмэн өдөр хоногийг өнгөрөөж, хүнсний талон, хүүхдийн 100 мянгаар амьдралаа залгуулж байх гэж дээ! Хэдхэн жилийн дараа бид алтан дээр суусан гуйлгачид биш юу ч үгүй гуйлгачид болно! 🤔🤔

  • Z
    Zochin

    Тэнэг юм ярьдаг юм бэ.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol