АТГ-ын даргаар З.Дашдавааг энэ долоо хоногт улираан томилж, Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханг дахин томилох асуудал яригдаж байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 32 сек
780
legacy:Dashdavaa ATG/ATG Prokuror.jpg

UBN.MN

Монгол шиг нүүрсний, банкны, тендерийн картелууд нь улс төр, төрийн албаа ил далдаар баздаг улсад хууль хяналтынхан хамгийн чухал байршил юм. Энэ байгууллагуудыг тэргүүлж буй эрхмүүд шударгаар ажиллавал нийгэмдээ хэрэгтэй. Шуналаар ажиллавал өөрсдөд нь ашигтай. Өөрөөр хэлбэл, хуулийн томчууд маш их хэмжээний эрх мэдлийг мөрдөх, шалгах, хяналт тавих эрхийнхээ хүрээнд олж авдаг юм.

Товчхондоо, АТГ болон прокурор, цагдаагийн дарга нарыг төрийн гурваас бусад ямар ч гишүүн, дарга цэрэг айлгаж дөнгөхгүй. Тиймээс Монголын улс төрийн ойрын хэдэн жилийн хувь заяа хаашаа эргэж, хүчний харьцаа хэн дээр төвлөрөх нь ойрын үед хийгдэх АТГ, прокурорын томилгооноос шууд харагдах гэж байна. Энэ хавар ихээхэн онцлогтой. Монголын мөрдөн шалгах чиг үүрэг бүхий хоёр том байгууллага болох АТГ-ын дарга З.Дашдаваа, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж буй юм.

Тэгвэл АТГ-ын даргын томилгооны асуудал маргааш Хууль зүйн байнгын хороогоор орж энэ долоо хоногт чуулганаар яригдах аж. Харин Улсын ерөнхий прокурорыг энэ сарын сүүлээр эсвэл ирэх сарын эхээр шийдэх гэнэ.

Өнгөрсөн намраас хойш улс төрийн хүрээнд хуулийн энэ хоёр байгууллагын даргын томилгоог хэрхэн шийдэгдэх бол гэсэн хүлээлт багагүй байлаа. Хуулиараа Ерөнхийлөгч нь Ерөнхий прокурорыг, Ерөнхий сайд нь АТГ-ын даргыг санал болгож, УИХ-аар томилуулна. Уг нь хоёуланг нь Ерөнхийлөгч томилдог байсан ч Ц.Элбэгдоржийн угсарсан гэх “хонгил”-ын шуугианаас болж Ерөнхийлөгчийн институцид хамаардаг байсан АТГ-ын даргыг санал болгох эрх нь Ерөнхий сайд руу Авлигын хуулиар шилжсэн юм.

Дээр дурдсанчлан энэ хоёр байгууллагын даргаар хэнийг тавихаас шалтгаалж Монголын улс төр ирээдүйд хаашаа эргэх нь шийдэгдэнэ. Хүч хэний талд байх нь ч ил тод харагдах ёстой. Мөн ерөнхийдөө алсуураа зөрчилтэй яваа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын дундах асуудал улам өргөжих үү. Эсвэл нутаг нуга, ах дүүсээрээ ойлголцоод Хэнтийнхэн ирээдүйн хамгаалалтаа бодох уу гэдэг сонголттой нүүр тулсан юм.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар АТГ, Ерөнхий прокурорын томилгооноос үүдэж асуудал үүсгэхээс хэн, хэн нь зайлсхийжээ. Тодруулбал, АТГ-ын дарга З.Дашдаваа, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарыг дахин нэг удаа улираан томилохоор зөвшилцсөн гэнэ. АТГ-ын даргын тухайд нэг удаа улираан томилж болох хуулийн заалттай. Харин Улсын ерөнхий прокурорын томилгоог хийхдээ нэг хүнийг улираах, улираахгүй байх талаар тодорхой заагаагүй бөгөөд прокурорыг Ерөнхий прокуророор томилно гэсэн байдаг юм. Тиймээс Б.Жаргалсайхан прокурорыг хэрвээ үлдээхгүй гэвэл өнгөрсөн жил Ерөнхий прокурорын орлогчоор томилуулсан ЕТГ-ын Хуулийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан О.Машбат гэсэн хувилбар бас байж болох талтай.

Гэхдээ эх сурвалжийн онцолж буйгаар энэ удаагийн хуулийн байгууллагын томилгоо дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг, нэгээр нь УИХ-д санал болгож, томилуулах хэдий ч энэ удаад Ерөнхийлөгч асуудлыг бүрэн гартаа авч байгаа аж. Нөгөөтэйгүүр томилгоо дээр зөрчил гарвал институц хоорондын зөрчил болох эрсдэлтэй тул өмнө нь байсан хүмүүсээ хэл амгүй үлдээнэ гэдэг хувилбарыг сонгосон бололтой.

З.Дашдаваагийн хувьд Хэнтийн гаралтай учраас өмнө АТГ-ын даргад сонгогдож байсан гэдэг бол Б.Жаргалсайхан прокурорыг тухайн үед Я.Содбаатар, З.Энхболд, Д.Тогтохсүрэн тэргүүтэй Өвөрхангайхан Х.Баттулгад санал болгож томилуулсан гэгддэг.

Хуваалцах:780

СЭТГЭГДЭЛ (78)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    Delgertsetseg

    Хуучин прокуроор 6 жил ажилласан. Ажлаа маш сайн хийж байсан. Дахин томилохыг дэмжиж байнаа😊

  • I
    irgen

    erunhii prokuror iig dahin ajilluulhad asudalgui

  • И
    Иргэн

    Ерөнхий прокурор Ажлаа сайн хийж байна гэж боддог?! Сунгаж ажиллуулах нь зөвөө?!

  • З
    Зочин

    Ерөнхий прокурор бэлтгэгдсэн төрийн хүн .улируулан ажиллуулах нь зөв байхаа

  • Б
    Булгаа

    Зөв хүнээ дахин сонгож байна.

  • A
    Ankhbat

    Jargalsaihan muu muuhaitai holbogddoggyi hun dahin tomilgoojuulah ni zuv

  • З
    Зочин

    Жаргалсайхныг дахин томилхыг дэмжиж байна

  • М
    Монгол

    Энэ 2 хоёулаа нуруутай хүмүүс, дахин томилоход тун дажгүй…

  • З
    Зочин

    Жаргалсайхан прокурор хүнлэг, шударга хүн, дэмжинэ

  • У
    Ундраа

    Ажлаа сайн хийж байгаа Ерөнхий прокурорыг үргэлжлүүлэн ажлуулах нь зөв шийдвэр гэж бодож байнаа дэмжинээ

  • Ж
    Жаргалмаа

    Ерөнхий прокурор энэ хэдэн жилд ноён нуруутай ажилласан гэж боддог, улираан ажиллуулахад гэмгүй шүү

  • И
    Иргэн

    Жаргалсайхан туршлагатай, шударга хуульч, тиймээс дахин томилохыг нь дэмжиж байна

  • Д
    Дэнсмаа

    Одоогийн ерөнхий прокурорын талаар янз бүрийн сөрөг мэдээлэл төдийлөн сонсогдоод байдаггүй, тэгэхээр ажлаа шударга хийж байна гэсэн үг, ийм хүнийг үргэлжлүүлэн ажиллуулах хэрэгтэй дээ

  • У
    Ундармаа

    Хамгийн нэр цэвэр ,шударга, ажлаа хийсэн прокурор бол Жаргалсайхан прокурор бсан..Улирч бгаа бол хулгайч,нар айж .чичирч бгаан бна даа. Прокурорын бүх л шударга айхгүй зоригтой .илрүүлсэн.шалгасан.болгон шүүх дээр очоод гацдаг бас буцдаг.. Шүүхийг цэвэрлэх л хэрэгтэй дээ

  • З
    зочин

    Улираан томилох, дахин томилох гэдэг утга нэг шдэ. Эднийг томилохдоо УИХ-ын гишүүдээс нууц санал хураавал зохино. АТГ-ын дарга сайн ажилласан гэж үү.

  • З
    Зочин

    Jargalsaihan prokuroriig sungaj ajluulhiih demjij bna. Ner tsever shudarga sanagddag

  • Б
    Батхаан

    Жаргалсайхан прокурорыг улираан томилж, хийсэн ажлыг нь үргэлжлүүлэх нь зүйтэй. Элдэв асуудалд нэр нэр холбогдоогүй, туршлагатай хүн ховор

  • Д
    Дашдаваа.Жаргалсайхан

    дэмжиж байна шүү .

  • Б
    Банзрагч

    Дэмжиж байна шүү. Мэддэг чаддаг иймэрхүү хүмүүсээ төр нь сайн ашигла. Сүүлийн хэдэн жил сайн ч ажилласан гэж бодож байна.

  • Б
    Б.ЦОГТГЭРЭЛ

    ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ЗАЛАРСАН ХУЛГАЙ ЛУЙВАРЧДЫН АРЫГ ДААЖ ЦАЙРУУЛЖ ГАРШСАН НОВШНУУДАА УЛИРААХ НЬ МЭДЭЭЖ ШҮҮ !!!

  • З
    Зочин

    Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нь хяналтын прокуророос эхлэн мерит зарчмаар ажиллаж байгаа ерөнхий прокуророор томилогдсон гэж сонссон. Жинхэнэ манлайлагч хүн байна гэж боддог. Төрд үнэнч шударгаар ажиллаж байгаа ийм хүмүүсийг дэмжих нь зөв.

  • Д
    Д. Түвшинжаргал

    Ерөнхий прокурор Б. Жаргалсаханг маш шударга, ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэдэг, мэдлэг туршилга сайтай, жинхэнэ төрийн хүн гэж үнэлдэг. Ийм тулгатай, шударга, төр улсдаа хэрэгтэй хүнээр ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэх л хэрэгтэй.

  • З
    Зочин

    Улс төрөөс хамааралгүй Жаргалсайхан шиг хүмүүсээ дахин улираах нь хэрэгтэй

  • Д
    Дорж

    Жаргал сайхан прокурор бол мэдлэгтэй туршлагатай дахин томилох хэрэгтэй

  • Z
    Zochin

    Улсын Ерөнхий прокурорыг улираан томилоод ажлыг нь хуулийн дагуу хийлгэе ээ. Ийм шударга, улс орноо гэсэн бодолтой, жинхэнэ төрийн хүн шүү!

  • Г
    Ганаа

    Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан бол жинхэнэ төрийн хүн, улс орныхоо төлөө ажиллаж байгаа тул дахин улираан томилох нь зөв.

  • З
    Зочин

    Санаа сэтгэл хоёргүй хүн шүү

  • З
    Зочин

    Ёс зүйтэй хүнээ дахмн томилох нь зүйтэы

  • G
    Ganaa

    Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ийн дарга З.Дашдаваа нарыг дахин томилж ажлуулах нь ЗӨВ. Монголын төр, ард иргэд бидэнд хэрэгтэй байна…

  • З
    Зочин

    Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан мөн АТГ-ийн дарга З.Дашдаваа нар нь сайн ажилсаан дахин сонгоод ажлуулахад буруудах юм бол байхгүй ээ харин нь ч дахин томилж ажлуулах хэрэгтэй

  • З
    Зочин

    Жаргалсайхан прокурорийг дэмжиж байна.

  • Б
    Болор

    Шудрага хүнлэг хүмүүсээ дэмжинэ шүү ерөнхий прокророо дэмжинээ ёс зүй мэдлэг боловсрол хүнлэг хүн чанар гээд ер нь төрийн албанд байх ёстой хүн гэж хардаг даа

  • З
    Зочин

    Ерөнхий прокурор өнгөрсөн хугацаанд маш сайн ажилсан. Үргэлжлүүлэх зөв.

  • Ц
    Ц.Баяртогтох

    Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан мөн АТГ-ийн дарга З.Дашдаваа нар нь сайн ажилсаан дахин сонгоод ажлуулахад буруудах юм бол байхгүй ээ харин нь ч дахин томилж ажлуулах хэрэгтэй

  • I
    Irgen hun

    Odoogiin erunhii prokuror garaad olon avilgachid shuuhiin haalga tatsan shuu, iim huniig tsaash n ajilluulah heregtei

  • З
    Зочин

    Ерөнхий прокурорыг дахин томилох хэрэгтэй зөв шудрага хүнийг хэвээр үлдээх нь зөвөө

  • З
    Зочин

    Дашдаваа даргыг улираан томилохыг дэмжиж байна

  • И
    Иргэн Б

    АТГ-ын одоогийн даргыг улираан томилох нь зөвөө, маш сайн ажиллаж байгаа

  • З
    Зочин

    Ёрөнхий прокурор нуруутай хүн дэ. дэмжиж байна аа.

  • З
    Зочин

    yamar negen hel amand orj bgaaq shudarga hun shig sanagddag dahin tomilohod bolohoor hun

  • И
    Иргэн

    Оронд нь энэ хоёроос дээр хүн олж тавихад ч гэцүү дээ. Нэг авлигач ороод ирвэл яана...

  • З
    Зочин

    Ajlaa hj chadj bga huniig uregljluulj ajilluylah n zuv

  • З
    Зочин

    ZUV HUNEE DEVSHUULJ BAIGAA NI SAISHAALTAI

  • З
    Зочин

    odoogiiin yrunhi prokurorn uyd olon avilgiin hereg shiidegdj baigaa uur hun garval ene herguud bugd haagdh bailgu

  • Ш
    Шударга ёс

    Монголд өөр чадварлаг хүн алга уу?

  • З
    Зочин

    Жаргалсайхан прокурор бол ямар ч бүлэглэл бизнесд нэр холбогодохгүй үнхээр монголд хэрэгтэй хүндээ

  • З
    Зочин

    Энэ хоёр хүн аль аль нь дүн нуруутай харьцангуй шудрага ажиллаж байгаа хүмүүс байх. энэ хүмүүсийн удирдаж байгаа байгууллагуудын гаргаж ирсэн хэрэг зөрчил авилгалын хэргийг нэг бол шийдэхгүй нөгөө бол байхгүй болгоод шүүхийг тэр чигээр нь нүгэлгүйсэн бол бултаар нь нөгөө ертөнцөд явуулж зөв шудрага шүүгч нартай болж байж л монголд шудрага ёс тогтоно

  • З
    Зочин

    Одоо гайгүй цэгцэрч байхад үргэлжлүүлээд ажлуулмаар санагдаж байна. Эхэлсэн ажлынхаа үр дүнг өөрөө үзэхгүй бол нэг нөхөр ирээд л ажилтайгаа танилцах гэсээр цаг алдах байх үргэлжлүүлэн ажлуулах нь зөв л шийдвэр гэж бодож байна.

  • У
    Уншигч

    Дүн нуруутай, ачаа дааж чадах хүмүүс санагддаг шүү. Энэ ороо бусгаа цаг үед өөр сонголт байхгүй л болов уу. Ажлын үр дүнг нь үзэх хэрэгтэй санагдана.

  • Х
    Ханджав

    Прокурорын алба бол шударга, ноён нуруутай хүн хийх төрийн хэцүү алба даа, одоо толгойлж байгаа хүн нь нэг их хэл аманд өртөөд байдаггүй, нуруутай хүн шиг санагддагийн, дахин томилоход болохгүй юм байхгүй

  • З
    Зочин

    Ёрөнхий прокурор шиг ажлаа мэддэг чадварлаг хүн насаараа байсанч манай улсад хэрэгтэй шүү. дэмжиж байна2

  • Z
    Zochin

    Ёрөнхий прокурорыг дахин сунгаж хийж байгаа ажлыг нь үргэлжлүүлэх зөв шүү дэмжиж байна.

  • З
    Зочин

    Jargalsaihan shig hun nasaaraa ch baisan yadag yum.

  • З
    Зочин

    Шударга прокурорыг дэмжиж байна.

  • З
    Зочин

    Ёрөнхий прокурорыг дэмжиж байна.

  • Z
    Zochin

    Jargalsaikhan procuror shudarga, noyon nuruutai hundee, dahin tomilohod boloh hun, het zaluu humuus bas turshlaga, suuri, tuluvshil dutna ene ajild,

  • O
    oonoo

    Ерөнхий прокурорыг дэмжиж байна. Ийм шударга зарчимч хүн энэ байгууллагад байх ёстой хүний нэг.

  • G
    GBold

    Жаргалсайхан прокурорыг дэмжиж байна. Маш чадварлаг шударга хүн дээ .

  • Б
    Батука

    Шударга прокурор зөв байна

  • З
    Зочин

    Хийж буй ажилдаа хариуцлагатай шударга үнэний дуу хоолой болж ажиллаж байгаа прокурор. Ийм хүн одоо энэ нийгэмд чухал байна.

  • Z
    Zochin

    Ajliin ur dun ni odoo l garah bh da urgeljluuleed hiilgeh heregtei shineer hun tomilood hugatsaa Aldah hereggui bh aa demjij bna shu

  • K
    Khaitan

    Yronkhii prokuror ch huuliin salbart shudargaaraa tun aldartai hun sungaval buruudah zuilgui l bh

  • З
    Зочин

    Улс төрөөт хараат бусаар шударга ажиллаж байгаа хүндээ. Жаргалсайхан прокурорыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зөв өө. Дэмжиж байна. Алсын хараатай зарчимч хүн.

  • Z
    Zulaa

    Жаргалсайхан прокурорыг дахин томилохыг дэмжиж байна

  • З
    Зочин

    Ерөнхий прокурор, АТГ дарга нар аль аль нь сайн ажилласан. Ерөнхий прокурор хамгийн томоос нь эхэлж олон гишүүдэд хүртэл хариуцлага тооцож чадсан. Энэ эрчээр нь ажиллуулаасай.

  • З
    Зочин

    Sain ajillaj bgaa gj boddog shd

  • З
    Зочин

    Өмнө нь прокурорууд элдэв асуудалд нэр холбогдоод л хонгилдоод байна гэдэг байсан. Жаргалсайхан Ерөнхийгийн үед цэгцрэх шиг боллоо. Хүн нь нуруутай, туршлагатай тулдаа энэ том өөрчлөлтийг хийлээ. Улираагаасай.

  • З
    Зочин

    Жаргалсайхан Ерөнхий прокурор прокурорыг жинхэнэ утгаар нь ажиллуулсан. Өөрөө ч өндөр ёс зүйтэй хүн. Үргэлжлүүлэх нь онох биз ээ.

  • И
    Иргэн

    Зөвшдээ. Ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэж үр дүнг нь үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бас л нэг туршлагагүй шахааны улс төрч томилогдож самарна даа.

  • З
    Зочин

    60 настай прокурор дахин томилох нь хууль зөрчинө. АТГ хэрэг шалгаад прокурор дээр аваачдаг. Прокурор нь хэргийг нь шүүхрүү явуулахгүй байгаа нь үнэн шүү дээ

    • З
      Зочин

      Жаргалсайхан нь хууль эрх зүйн системийг шударга, ил тод байлгах, хүнд суртал, авлигын эсрэг тэмцэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа шүүдээ

  • З
    Зочин

    Энэ 2 давгүйшдээ өөртбас нэг кармааны нөхөр томилогдсоноос

  • З
    Зочин

    Прокурор яалтчгүй л том том загаснуудыг сугалж чадсан зоригтой үйлдэл гаргасан шүү

    • З
      Зочин

      Harin thh, hamgiin olon gishuudiig tatan buulgasan bhaa barag

  • З
    Зочин

    Eronhii prokuror hunii erhiig deedelj hergiig mordoh, shalgah processiig saijruulj chadsan mundag hun shuu

  • З
    Зочин

    Ерөнхий Прокурорыг дахин сунгаж гүйцэтгэж байсан ажлуудыг нь дуусгах хэрэгтэй

  • З
    Зочин

    Бузарууд ухсан нүхэнд унаж үхэндээ

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol