Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ж.Ганбаатар: Ам.доллар гурван ханштай байна, Монголбанк хомсдлын үеэр далимдуулдаг шүү. Хяналтын зөвлөл сайн анхаараарай
10

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн тайлантай УИХ-ын гишүүд танилцав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Монголбанканд ханштай холбоотой асуудлаар үг дайлаа. Тэрбээр "Ам.доллар гурван ханштай байна. Монголбанк ам.долларын хомсдлын үеэр далимдуулдаг шүү. Хяналтын зөвлөл сайн анхаараарай, зарим нөхцөлд хомсдлыг удаан байлгах сонирхолтой байхыг ч үгүйсгэхгүй шүү. Аль аль талдаа сайн анзаарахгүй бол энэ үер далимдуулж янз бүрийн зүйл гардаг. Ханшийг дөрөв, таван ханштай болгохыг зорьдог байхыг ч үгүйсгэхгүй шүү. Тиймээс Хяналтын зөвлөл сайн ажиллах хэрэгтэй, УИХ одоо хяналт шалгалт сайн явуулах хэрэгтэй" гэлээ.



