“Эрдэнэс Монгол“ нэгдлийн 8 компанийн 16 менежерийн томилгоонд сардаа 112 сая төгрөг, жилдээ 1 тэрбум 344 саяыг зарцуулахаар байна

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин 24 сек
40
legacy:2025/04/484265026_635027962492425_503868096205437853_n.jpg

Засгийн газраас төрийн өмчит хувьцаат компаниуд болон ТӨҮГ-уудад хяналт хариуцсан менежер, бүтээмж хариуцсан менежер гэх албан тушаалыг бий болгосон. Тэгвэл энэ талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт "Нэгэнт Засгийн газрын шийдвэр гарсан учраас бид хэрэгжүүлж байгаа. "Эрдэнэс Монгол" нэгдлийн 8 компанид бүтээмж хариуцсан, хяналт хариуцсан нийт 16 менежер томилогдсон. Бүтээмж, хяналт хариуцсан менежерийн цалин хамгийн багадаа 5-7 сая төгрөг гэдэг нь ҮНЭН" гэв.

Тэгэхээр С.Наранцогт захирлын хэлснээр бол зөвхөн "Эрдэнэс Монгол" ХХК-ийн 8 компанийн 16 менежерийн томилгоонд сардаа 112 сая төгрөг, жилдээ 1 тэрбум 344 сая төгрөг зарцуулахаар байна.

Сангийн сайд Б.Жавхлан "ТӨХК-иуд зардал, орлогоо өөрсдөө тооцоод явдаг. Тиймээс бүтээмж хариуцсан менежерүүдийг томилоход төсөв дээр ямар нэгэн дарамт ирэхгүй" гэх хариултыг өнөөдөр өгсөн юм.

Ташрамд дурдахад, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Хяналтын менежерүүдийн хувьд, төсөв санхүү хэмнэх болон хөндлөнгийн хяналт тавих зорилгоор томилогдож очсон шүү дээ. Бүрмөсөн томилогдсон гэхээсээ илүүтэйгээр энэ хүмүүс үр дүн гаргах ёстой. Хэрэв 3,4 сар ажиллаад хууль батлагдсаны дараагаар үр дүн болоод бүтээмжийг ахиулах шийдэл гаргаж чадахгүй байвал өөрсдийг нь "хэмнэхээс" л өөр гарцгүй болно шүү дээ.

Ер нь Монгол Улс ардчиллын индексээр урагшилъя гэвэл хоёр хуулийг нэн тэргүүнд гараасаа гаргах хэрэгтэй. Энэ нь Нийтийн өмчийн хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр эрхзүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн хуулийн төслүүд юм. Шинэ хууль батлагдсанаар таван чиглэлээс өөр салбарт компани байгуулахыг хориглоно. Захирал болон ТУЗ-ийн гишүүдийн шалгуурууд асар өндөр болж байгаа. Хэр баргийн хүн томилогддоггүй болно. Ингээд эхэлбэл хамтарсан Засгийн газар байгаа үедээ төрийн өмчийн компаниудынхаа засаглалыг шийдье гэж зорьж байгаа" талаар мэдээлсэн билээ.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Учралаа наад балай томилгоогоо болиоч

  • И
    Иргэн

    Баахан үл мэдэхүүд монголын мөнгө хөрөнгөөр дураараа тоглох юмаа

  • З
    Зочин

    үр дүн нь мэдэгдэхгүй хүмүүсийг цалинжуулж жилд тэрбум гаруй төгрөг зарлагадах байж төсөвт дарамтгүй гэж хуцаж байгаа хүн сангийн сайд хийх хүн мөн үү

  • И
    иргэн

    Тэр томилогоод ирж байгаа хүмүүс нь ямарч чадвар байхгүй зүгээр л Нам дагсан хүмүүс байх нь их орж ирээд ажиллаа хийж байгаа хүмүүсийг халж сойлж өөрийн хүнээ чихдэг гаж тогтолцоо л байдаг муу менежер муу менежмент