БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа Бүгд найрамдах Узбекистан улсад ажиллаж байна

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2025/04/бай.jpg

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайд Д.Батбаатартай уулзаж Монгол, Узбекистан Улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр саналаа солилцсон юм.

Элчин сайд Д.Батбаатар Узбекистан Улсын хөдөө аж ахуй, агро-ой, ойжуулалт, усны нөөцийн менежментийн сайн туршлагаас суралцах зүйлс нэлээдгүй болохыг онцоллоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо энэ сарын 02-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Дэлхийн уур амьсгалын сорилтууд дундах Төв Ази: Хамтын хөгжил цэцэглэлтэд нэгдэх нь" сэдэвт олон улсын чуулга уулзалтад оролцоно.

legacy:хан_/бай2.jpg legacy:хан_/бай3.jpg