Г.Тэмүүлэн: Төсвийн зарлагын хэмнэлт, нэмэлт орлогыг сайд өөрийн баталсан журмын хүрээнд захиран зарцуулдаг асуудлаар ЗГ-т асуулт тавилаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:Temuulen gishuun/2e8648fb-0a5b-4bad-89f6-f1b9a0ef04ae.jpg

УИХ-ын гишүүн АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн "төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам" бүхий Сангийн сайдын А/282 дугаар тушаалын хэрэгжилт нь төсвийн хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчиж байна гэж үзэн энэ талаар ЗГ-т асуулт тавьжээ.

Тэрбээр, Үндсэн хуульд заасан УИХ-ын төсөв батлах онцгой бүрэн эрхэд халдсан, төсвийн зарлагын хэмнэлт, нэмэлт орлогыг УИХ, ЗГ-аар оруулалгүй нэг сайд өөрийн баталсан журмын хүрээнд захиран зарцуулдаг байж болохгүй. Ийм учраас ЗГ-т асуулт тавилаа" гэжээ.

legacy:Temuulen gishuun/488021832_1197469255268493_1476388196013394209_n.jpg legacy:Temuulen gishuun/487873115_1197469308601821_701848978736694753_n.jpg legacy:Temuulen gishuun/487993055_1197469341935151_1885298392836674382_n.jpg