Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Иргэд жагсаж “Х.Баттулга цус ярьж, бид нараар Хятадыг үзэн ядуулдаг ч өөрөө Хятадтай найр тавьж, тэрбум тэрбумаар нь мөнгө олдог“ гэлээ.
70

"Төгрөг нуурын орд"-ыг Хятадын компаниудад зарсан гэх хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Х.Баттулгад шаардлага хүргүүлж, иргэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Х.Баттулгыг ээж нь загнаад ч нэмэргүй, хуралдаа ирээгүй байна. Цус ярьж, бид нараар Хятадыг үзэн ядуулдаг хүн өөрөө Хятадтай найр тавьж, тэрбум тэрбумаар нь мөнгө олдог. Энэ АРИУН ЯВДАЛ юм уу. "Төгрөг нуурын орд"-оо авъя" гэлээ.



